iPad ашиглах заавар

Энэхүү үйлчилгээг хэрхэн авах вэ?
Ингэхийн тулд  iPad төхөөрөмж дээрээ “Bluefire reader” программыг татан авч суулгана. Энэ нь App Store-т үнэгүй байх ба та дээрх нэрээр хайлт хийн олж суулгах шаардлагатай.
Суулгасны дараа уг программаа ажиллуулах ба энэ үед таниас Adobe ID-гаа оруулахыг хүсэх болно. Энэ ID нь таны Дэсктоп дээрээ суулгасан Adobe Digital Editions программд оруулсантай ижил байх ёстой.
Энэ процесс амжилттай болсны дараа таны iPad бэлэн болно.
Одоо та Дэсктоп дээрээ хадгалагдаж байгаа (GoGo ebook-ээс худалдаж авсан болон түрээслэсэн) дижитал ном, сонин, сэтгүүлээ iPad-руугаа хуулна.
Ингэхдээ дараах дарааллаар гүйцэтгэнэ.
1.     Өөрийн iPad-ийг таны дижитал номнууд хадгалагдаж байгаа Дэсктоптой кабелиар холбож iTunes программийг ажиллуулна.

  1. iTunes-ийн зүүн гар талд байрлах Devices хэсгээс төхөөрөмжөө харна. Түүнийг сонгож дарна.




  2. Өөрийн төхөөрөмжөө зүүн хэсгээс сонгосны дараа iTunes цонхны дээр байрлах Apps табыг дарна.


     
  3. “Synch Apps”-ын доор Та “File Sharing” хэсэгт очно. Энэ хэсгийн “Apps” хэсэгт “Bluefire Reader” гэсэн нэр харагдаж байгаа.
  4. Энэхүү  “Bluefire Reader” нэрэн дээр дарвал баруун гар талын цонхон (Documents) дотор таны iPad дотор байгаа дижитал номнуудын жагсаалт гарч ирэх болно.


     
  5. Documents жагсаалтны доор байрлах Add товчлуурыг дарж өөрийн Дэсктоп дээр байгаа дижитал номын сангаас файл сонгож хуулна.
  6. Таны дижитал номууд үйлдлийн системээс хамаарч дараах хавтсанд байрлана.
Таны Дэсктопын OS Windwos бол “your-home-directory/Documents/My Digital Editions”
Харин Mac OS бол “your-home-directory/Documents/Digital Editions” хэсэгт байрлах болно.
Та одоо номоо iPad дээрээ Bluefire Reader программыг ажиллуулснаар уншиж болно. Таны хуулсан номнуудын жагсаалт автоматаар харагдах болно.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Загварыг WordPress ашиглав | Хөгжүүлэгч Чинзо - Үндсэн сайт