Нефть импортлогчид нэгэн дуугаар үнээ нэмлээ
ОХУ дотоодын зах зээлдээ үүсээд буй бензиний хомсдлын улмаас тавдугаар сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар нефтийн бүтээгдэхүүний экспортоо зогсоох шийдвэр гаргасан билээ.
Сүхбаатарын талбай: 17:00 цаг
Сүүлийн өдрүүдэд морь мал, жагсаал, хөдөлгөөний хөлд дарагдаад байгаа Сүхбаатарын талбай 17.00 цагийн орчимд ийм байдалтай байна. Өчигдрийг бодвол хүний хөл татарч, гол төлөв жагсаал зохион байгуулагчид байгаа харагдав. Өчигдөр энэ талбайд Ард түмний Их хуралдай хуралдуулсан хөдөлгөөнийхөн өнөөдөр өглөө төрийн ордныг тойрон гороолсон бол үдээс хойш Бүх ард түмний Их хуралдайн тогтоол гаргаснаа зарласан юм.
Тагтан дээрх үнсэлт бүхнийг гэрчлэв
Лондон хотын Вэстминстр сүмд болсон хунтайжийн хуримын ёслолын үйл ажиллагааг 1900 орчим зочин үзжээ. Хунтайж Уильям бөгж солилцох үеэр нэлээд тэвдэж сандарсан ч бүх зүйл номын дагуу болсон байна. Ингээд хосууд эцэг, хүү, ариун сүнсний нэрийн өмнө хайрын андгайгаа хэлэлцэж, гэрлэлтийн бүртгэлд тус тусын гарын үсгийг зурсны дараа хэдэн хормыг гэр бүлийн хамт тусдаа өнгөрүүлжээ.


2:27 PM
Chimoko
Posted in: